Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ (2024/04/01 – 2024/04/05)

2024-04-09

ХОТЫН СТАНДАРТЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:
1. Хотын стандартын III дугаар ээлжийн стандартын бичиг баримтад шаардагдах дотор засал, төлөвлөлтөд оруулах зургийн байгуулалт хийж дуусгалаа. Үүнд: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дотор тоног төхөөрөмжийн байршил, өндөр, нам, зайн хэмжээсийн стандартыг тохирууллаа.

2. Иж бүрэн гудамж бүлгийн стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар нийтийн тээврээр зорчих гудамжны олон улсын жишиг туршлагаас судлан боловсрууллаа.

3. Хотын стандартын дараах төслүүдэд засвар сайжруулалтын ажил 90%-тайгаар хийгдэж байна. Үүнд:
3.1. Нийтийн эх хүүхдийн өрөөний төлөвлөлт, байгуулалтад тавих ерөнхий шаардлага 3.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дотор засалд тавигдах шаардлага 3.3. Хотын стандартыг боловсруулах арга зүйн заавар

ХУУЛЬ ТОГТООМ, ДҮРЭМ ЖУРАМ, СТАНДАРТЫГ ТАНИУЛАХ НЬ:
1. Тохижилт-Бүтээн байгуулалтын жилийн ажлын хүрээнд Хотын стандарт, хяналтын газраас байгууллагын чиг үүргийн хүрээнд нэгдсэн уулзалт, сургалтыг хуваарийн дагуу үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. “Барилга байгуулламжийн ашиглалт, хотын стандартын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” тухай энэ удаагийн сургалтаар Сонгинохайрхан, Хан-Уул эко дүүрэгт 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр тус тус дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Нэгдсэн сургалтаар хотын стандартыг таниулах, хэрэгжүүлэх арга зүйгээр хангах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, дулаан хангамж, цахилгаан хангамж, лифтийн аюулгүй ажиллагаанд анхаарах, хийн хэрэглээний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой хөтөлбөрийн хүрээнд явагдаж байна 101 СӨХ-дын төлөөлөл иргэд оролцлоо. Сургалтын энэ удаагийн арга хэмжээнд нийт 478 СӨХ-дын төлөөлөл иргэдийг хамрууллаа. Цаг үеийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах пейж хуудсаар дамжуулан аваарай.

https://www.facebook.com/urbanstandart

2. Байгаль орчинд нөлөөлөх орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр есөн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй хамтран “Хог хаягдлын менежмент” бүлгийн 5 хотын стандартын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

3. Мэдээллийн цагийн хөтөлбөр боллоо. Хотын стандарт, хяналтын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсээс “Мэдээллийн цагийн хөтөлбөр” -ийг байгууллагын дэргэдэх Хүний эрх, Жендэрийн зөвлөлөөс хамтран 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийт 68 албан хаагч оролцлоо.

Хөтөлбөрийн дагуу:
- Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээнд зохион байгуулсан нэг сарын аяны хүрээнд эерэг хандлагыг түгээх уриатайгаар “Харилцаа ба хүндлэл” сэдэвт лекцийг Хувь Хүний Хөгжлийн Институт төв” -өөс хүний хөгжил судлаач багш М.Mөнхжаргал
- Шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулгыг Хууль эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Эерэг харилцаа бол эв нэгдлийг хангах, итгэлцлийг бататгах, бүтээмжийг бий болгох, төлөвшүүлэх, урам зориг сэтгэл ханамжийг өсгөх, хүний эрхийг дээдлэн буй чухал ач холбогдолтой юм. Тус байгууллагын зүгээс өглөө бүр эерэг хандлага, харилцан хүндэтгэл, эерэг нөлөөл бий болгох мессежийг хүргэж буй.

4. Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага хотын стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлагын дагуу гадна хаягийг шинэчлэх ажилд хяналт тавьж сайжруулалт хийлгэлээ.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах хүсэлтийн дагуу урьдчилсан үзлэгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 05-ний хооронд 1 барилга байгууламж дээр 13 үндсэн шаардлагын дагуу стандарт, норм ба дүрмийн хэрэгжилтийн урьдчилсан шалгалт хийлээ.

Тус хугацаанд хийгдсэн ажлаас тодруулбал:
- Шинээр баригдсан барилга байгууламжийн хувьд урьдчилсан үзлэгээр татгалзсан объект байхгүй, дүгнэлтээр баталгаажсан 2 объект, үүрэг даалгаврын биелэлтээр 5 объектийг тус тус ашиглалтад оруулах шийдвэр гаргасан байна.
- Цахилгааны байгууламжийн хувьд урьдчилсан шалгалтыг үндэслэн татгалзсан 1, баталгаажсан дүгнэлтийг 2 объектод, үүрэг даалгаврын биелэлтээр 7 объектийг ашиглалтад оруулах шийдвэр гаргажээ.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ АЖЛЫН ХҮРЭЭНД:
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах эрхийг хангахад чиглэсэн ажлыг иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нөхцөл байдал дээр шалган хууль дүрэм журмын дагуу стандарт, норм ба дүрмийн шаардлага тавьж шийдвэрлэн ажилладаг.

Өнгөрсөн 7 хоногт дараах шалгалтыг хэрэгжүүллээ. Үүнд:
- Эрчим хүчний хяналтаар 4 байршилд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
- Газрын тос хийн хяналтын чиглэлээр Улаанбаатар хотын цахилгаан түгээх ТЭЦ-2, ТЭЦ-3 -ын дотоодын хэрэгцээний ШТС, дунд, өндөр даралтын мазутын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч ААН байгууллагуудад хягалт шалгалт хийгдэж байна.
- Авто тээврийн чиглэлээр "Автомашины угаалгын үйлчилгээнд тавигдах шаардлага, аюулгүй байдал, үйлчилгээний эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах тухай" улсын (ахлах) байцаагчийн зөвлөмжийг Нийслэлийн, Нийтийн Тээврийн газарт хүргүүллээ.
- Өргөх байгууламж, лифтийн аюулгүй ажиллагааг хангуулах талаарх Улсын байцаагчийн зөвлөмжийн мэдээллийг олон нийтийн цахим сувгаар мэдээлэл түгээлээ.
- Барилгын техникийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус шалгалтыг 6 байршилд
- Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 1 байршилд

Шалгалтаар илэрсэн зөрчилд албан шаардлага – 2, мэдэгдэл – 2 өгч, барилга байгууламжтай холбоотой Улсын байцаагчийн дүгнэлт – 5, зөвлөмж – 1, , хамтарсан удирдамж -1 тус тус албажуулан гаргасан байна.

НИЙГЭМ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
Монгол Улсын "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 8 дугаар зүйл, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биеийн тамир спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгууллагын албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр байгууллагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил нь мөн Хотын стандарт, хяналтын газрын байгууллагын 5 жилийн ойг угтсан үйл ажиллагааг зохион байгуулж буй. Тус ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр спортын 5 төрөлт аварга шалгаруулах тэмцээн боллоо. Үүнд:

1. Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй эмэгтэй тамирчид 2 үе шаттайгаар
2. Волейболын төрөлд эрэгтэй эмэгтэй тамирчид 3 үе шаттайгаар
3. Шатар төрөлд тамирчид олон улсын шатрын дүрмээр
4. Дартсын төрөлд тамирчид нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр
5. Ширээний теннисний төрөлд тус тус аваргууд шалгарлаа.