Барилгын техникийн дүгнэлт

Хотын стандарт, хяналтын газар

Барилгын тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу барилга өмчлөгч, эзэмшигч нь барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар дүгнэлт гаргуулах эрхтэй байдаг. Хотын стандарт, хяналтын газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын хувьд тодорхой тохиолдолд уг дүгнэлтийг гаргаж өгөх бөгөөд доор дурдсан мэдээллээр дүгнэлтийн төрлүүд болон хавсаргаж ирүүлэх материалын жагсаалтыг боловсруулсан болно.

Хотын стандарт, хяналтын газраас дараах тохиолдолд барилгын техникийн дүгнэлт гаргана:

1

Орон сууцны байшингийн дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдаж буй бол

2

Барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулах бол

3

Барилга байгууламжид ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд дүгнэлт гаргуулах бол

- 1 -

Орон сууцны байшингийн дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед дүгнэлт гаргуулах хүсэлтэд хавсаргах материал:

Хүсэлт гаргаж буй Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй тухай тодорхойлолт

Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар засвар хийлгэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдах болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ

- 2 -

Барилга байгууламжийн төлөв байдалд дүгнэлт гаргуулах хүсэлтэд хавсаргах материал:

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн хувьд хүсэлт гаргагч СӨХ нь тухайн дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй тухай тодорхойлолт

Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай дүгнэлт

- 3 -

Барилга байгууламжид ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд дүгнэлт гаргуулах хүсэлтэд хавсаргах материал:

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн хувьд хүсэлт гаргагч СӨХ нь тухайн дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй тухай тодорхойлолт

Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай дүгнэлт

Ноцтой эвдрэл гэмтэл гарсныг нотолсон баримт (Зургаар хавсаргах)