Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

2024-04-19

“Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон энэ оныг зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А/367 дугаар захирамжийн дагуу хотын гол магистрал шугамын дагуух байршлуудаар Нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагууд хамтарсан шалгалт хийж буй.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх талаар хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журам, норм, стандартад нийцэж буй эсэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Ажлын хэсгийн шалгалтаар дараах байршлуудад зөрчил нэлээдгүй илэрсэн байна. Үүнд:

Ажлын 3 дугаар хэсгийн хуваарьтай трассын дагуу шалгалт хийхэд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа бизнесс эрхлэгчид нийтийн эзэмшлийн зам дээр зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан, хотын стандартын UCS0301В:2022, UCS1201B:2022 шаардлагуудыг мөрдөж ажиллаагүй, явган замын эвдрэл, түвшин зөрүүтэй худгийн таг, явган хүний замын голд байрлуулсан гэрлийн шон, шон дээр орооцолдсон цахилгааны болон харилцаа холбооны утас кабель, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ, зөвшөөрөгдөөгүй цэгт авто машин байрлуулах зэрэг нийтлэг зөрчилд сануулж зөвлөмж, мэдэгдэл хүргүүллээ.

Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Драгон төвийн урд байрлах 2 давхар үйлчилгээний барилга, БЗД-ийн 41 дүгээр хороо Алтан гадас трейд ХХК-ийн нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам руу түрж барьсан нийт 2 барилгыг чөлөөлүүлэх талаар арга хэмжээ авч иргэдийн явганаар зорчих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.