Цахим сэтгүүл

Хотын стандарт, хяналтын газар

Улаанбаатар хотын оршин суугчийн гарын авлага

Энэхүү баримт бичиг нь хотын оршин суугчид амьдралын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад оролцох эрх үүргийн боломжит нийтлэг харилцааг зохицуулах талаар мэдээлэл, арга зүйн удирдамж, зан үйл, хийж хэвшүүлбэл зохих дадал, хотын соёлыг төлөвшүүлэх талаар зөвлөмжийг иж бүрнээр товч ойлгомжтой байдлаар тодорхойлоход оршино.

Бие даасан нарны зайн системийн гарын авлага

Энэхүү баримт бичиг нь бие даасан эрчим хүчийг хэрэглэгчид эдийн засгийн үр ашигтайгаар зөв сонгон хэрэглэх, байрлуулах, суурилуулах, тэдгээрийн ашиглалтын аюулгүй байдлыг хангуулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэхэд аргазүйн зөвлөмж өгөхөд чиглэсэн бөгөөд айл өрхийн түвшинд хэрэглэхэд ашиглана.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд зориулсан гарын авлага

Энэхүү гарын авлага нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч нарт нөхөн сэргээлтийн ажлыг зөв зохистой төлөвлөх, гүйцэтгэхэд гарын авлага болох хэрэгтэй мэдээллийг өгөх зорилготой. Тухайн гарын авлага нь Улаанбаатар хотын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал эрж хайх, ашиглах үйл ажиллагаа эрхэлж буй иргэн аж ахуйн нэгжид хамаарна.