Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2024-04-02

ХОТЫН СТАНДАРТЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:

1. Хотын стандартын гуравдугаар ээлжийн бичиг баримтын төслийг иргэд, олон нийт, байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэх ажлын хөтөлбөр, удирдамжийг боловсруулан НЗД-ын нэгдүгээр орлогч дарга Н. Сайнзоригоор батлуулан албажууллаа. Хэлэлцүүлэгт оролцох байгуулагуудын жагсаалтад:
- Төрийн захиргааны Төв байгууллагууд
- Нийслэлийн нутгийн Төр захиргааны байгууллагууд
- Мэргэжлийн холбоод
- Төрийн бус байгууллагууд, ААНБ
- Их дээд сургуулийн төлөөллүүд оролцоно.

2. Хотын стандартын төслийн бичиг баримтад сайжруулалт, техникийн шинэчлэл хийсээр байна. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төслийн сайжруулалтын явц – 95%
- Цэцэрлэгийн барилгын дотор засалд тавигдах шаардлага – 80%
- Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага – 80%
- Эх хүүхдийн өрөөний төлөвлөлт, байгуулалтад тавих техникийн шаардлага – 60%

3. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга П.Сайнзоригоос өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн алба /УБЗАА/, Нийслэлийн, Аялал жуулчлалын газар /НАЖГ/ –ын албаны хүмүүстэй “Гудамж зам, нийтийн эзэмшлийн талбайн хаяг, тэмдэг, тэмдэглэгээ болон такси үйлчилгээний стандартын талаар цаг үеийн мэдээлэл солилцлоо. Хотын стандартын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

ХУУЛЬ ТОГТООМ, ДҮРЭМ ЖУРАМ, СТАНДАРТЫГ ТАНИУЛАХ НЬ:

1. Нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг чиглэлээр “Барилгын гадна фасадын чанар ашиглалтын өнөөгийн байдал” сэдвээр гуравдугаар сарын 25-ны өдрийн Зөвлөлийн хуралд танилцуулга мэдээллийг өгч холбогдох шийдвэрийг гаргууллаа.
2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр захирамжаар энэ оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Хотын стандарт, хяналтын газраас байгууллагын чиг үүргийн хүрээнд нэгдсэн уулзалт, сургалтыг хуваарийн дагуу үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Нэгдсэн сургалтаар хотын стандартыг таниулах, хэрэгжүүлэх арга зүйгээр хангах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, дулаан хангамж, цахилгаан хангамж, лифтийн аюулгүй ажиллагаанд анхаарах, хийн хэрэглээний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой хөтөлбөрийн хүрээнд явагдаж байна. Улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнөх урьдчилсан чиглүүлэх мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжөөр хангах сургалтыг нийт 9 дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу өнгөрсөн 7 хоногт сургалтыг СӨХ-ийн удирдлага, иргэн ААН, байгууллагыг нийт 6 дүүргийн 450 гаруй төлөөллүүд хамрагдлаа. Сургалтын талаарх цаг үеийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах пейж хуудсаар дамжуулан аваарай. https://www.facebook.com/urbanstandart
3. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан чиглүүлэх сургалтыг харъяа ТҮГ ажилтан, албан хаагчдад зориулан “Стандарт эрүүл аюулгүй ажиллагаа” уриатайгаар зохион байгуулсан. Энэхүү сургалтад Хотын стандарт, хяналтын газраас “Ногоон байгууламж” бүлгийн стандарт, “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг танилцуулан хамтран зохион байгуулсан. Тухайлбал,
- “Хог хаягдлын менежмент” бүлэгт хамаарах “UCS1704:2022 Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны удирдамж”
- “Ногоон байгууламж” бүлэгт хамаарах “UCS0802A:2022 Цэцэрлэгчийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдамж” сэдвээр таниулах, хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөөгөөр хамтран оролцлоо.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах хүсэлтийн дагуу улсын комисс ажиллах хуваарийг Хотын стандарт, хяналтын газраас хоёр төрлөөр нэгтгэн боловсруулж баталгаажуулна. Үүнд:
1- рт. Шинээр баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь
2- рт. Барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комиссын хуваарь орно.

Тус газрын 2022 онд баталсан тушаалын дагуу урьдчилсан үзлэгийг тогтмол хийж заншсан. Хамгийн сүүлийн байдлаар өнгөрсөн 7 хоногт 13 үндсэн шаардлагын дагуу 5 барилга байгууламж дээр стандарт, норм ба дүрмийн урьдчилсан шалгалт хийлээ. 2024.03.25-03.29 хооронд хийгдсэн ажлаас дурдваас:

- Шинээр баригдсан барилга байгууламжийн хувьд урьдчилсан үзлэгээр татгалзсан объект байхгүй, дүгнэлтээр баталгаажсан 1 объект, үүрэг даалгаврын биелэлтээр 12 объектийг тус тус ашиглалтад оруулах шийдвэр гаргасан байна. Цахилгааны байгууламжийн хувьд урьдчилсан шалгалтыг үндэслэн татгалзсан 2, баталгаажсан дүгнэлтийг 4 объектод, үүрэг даалгаврын биелэлтээр 7 объектийг ашиглалтад оруулах шийдвэр гаргажээ.
- Их засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд урьдчилсан шалгалтаар татгалзсан – 2 объект, дүгнэлтээр баталгаажсан 6 объектыг, үүрэг даалгаврын биелэлтээр 2 объектыг байнгын ашиглалтад оруулах шийдвэр гаргасан байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах эрхийг хангахад чиглэсэн ажлыг иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нөхцөл байдал дээр шалган хууль дүрэм журмын дагуу стандарт, норм ба дүрмийн шаардлага тавьж шийдвэрлэн ажилладаг.
Өнгөрсөн 7 хоногт дараах шалгалтыг хэрэгжүүллээ. Үүнд:
- Цахилгаан, дулаан хангамжийн хяналтын хүрээнд БГД-ийн 95, 96 дугаар цэцэрлэгүүдийн орчны байдлыг шалган аюулгүй байдлыг хангуулсан - 2
- Уурын зуухны ашиглалтын байдалд СБД-т байрлах Мон... ХХК-д шалгалт хийж илэрсэн зөрчилд албан шаардлага хүргүүлсэн - 1
- БЗД-ийн 42 дугаар хороо агаар сэлгэлтийн системд, 22-р хороонд зоорийн давхарт дулаан хангамжийн насосын ашиглалтын байдалд, ХУД-ийн 15- хороо цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд шалгалт хийж улсын байцаагчийн хамтарсан дүгнэлтийг албажуулан тус тус хандсан иргэнд хүргүүллээ – 3
- Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулсан - 1
- ЧД-ийн 5-р хороонд байрлах Т... орон сууцны 1 дүгээр давхарыг гадагш сунгаж нийтийн эзэмшлийн талбайг хааж өргөтгөсөн 1 зөрчлийн байдалд буулгах хугацаатай үүрэг өгч албан тоот хүргүүллээ.

НИЙГЭМ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

“ГАМШГИЙН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ДУУТ ДОХИОГООР ЦУГЛАРАХ” ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЛОО
Улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургуулилтийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт хамрагдлаа.
Хотын стандарт, хяналтын газрын хэсэг нэгжийн албан хаагчид Нийслэлийн Онцгой байдлын газрын “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-өөс хэрэгжүүлж буй заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулалтад орж сургуулилтад нийт 65 албан хаагч оролцож үүнээс өвчтэй 1, гадуур ажиллаж байсан 19 албан хаагчид тухайн газраа бүртгүүлж мөн байгууллагатаа эргэн мэдээлэл хүргэн хамрагдлаа.