Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Гудамж замын цахилгааны шугам, гэрэлтүүлгийн өнгө үзэмжийг сайжруулна

2024-03-26

Энэ оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор Хотын стандарт, хяналтын газрын даргын үүрэг чиглэлээр албан хаагчид нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллах уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулж буй.

Бидний урилгаар гэрэлтүүлгийн ашиглалт, угсралтын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд хариуцан ажиллаж буй 17 ААН - байгууллагын удирдлагууд, 6 дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн нарын оролцоотой уулзалтыг гуравдугаар сарын 25-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар дараах ажлыг хийж хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

1. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн, эзэн холбогдогч тодорхойгүй шонгийн судалгааг гаргах;

2. Нийслэлийн удирдах ажилтнуудын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн, эзэн холбогдогч тодорхойгүй шонг буулгаж, зөрчлийг арилгуулах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах;

3. Стандарт норм дүрмийг шинэчлэн сайжруулах талаарх саналыг авч холбогдох байгууллагад уламжлан хүргүүлэх;

4. Зураг төсөвт, ажлын даалгавар боловсруулахад, угсралтын ажил гүйцэтгэхэд, ашиглалтад хүлээн авахад болон комисс хүлээн авсны дараах ашиглалтын үе шатанд батлагдсан стандартыг мөрдүүлэх талаар хариуцсан чиглэлийн хүрээнд хяналт тавьж хамтран ажиллахад онцгой анхааран, гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгах;