Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Ус ба Энхтайван

2024-03-22

Өнөөдөр 03 дугаар сарын 22-ний өдөр. Дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдөр “ Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой байдал, менежментийн асуудалд олон нийтийн оролцоог өргөн хүрээгээр анхаарал хандуулах олон нийтийг уриалах, сурталчилан таниулах зорилготой.

Хотын стандарт, хяналтын газраас усны зүй зохистой хэрэглээнд анхаарах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах амьдралын чанарт нөлөөлөх, зохистой хэрэглээнд чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулсан билээ. Үүнд: Бие даасан инженерийн дэд бүтэц бүлгийн 2 стандарт орно.

1. UCS 0701B Бие даасан усан хангамж, худаг, ус агуулах саванд тавих ерөнхий шаардлага

2. UCS 0702B Бохир усны цооног, бие даасан цэвэрлэх байгууламж

Энэхүү хотын стандартыг бие даасан бохир усны цооног, байгууламжийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, суурилуулах, ашиглахад дагаж мөрдөнө.

Түүхээс: НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тунхаглан зарласан бөгөөд жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байхаар шийдэрлэсэн билээ. Энэ жилийн уриа “Ус ба Энхтайван” гэжээ.