Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Зөвлөмж - Худалдаа үйлчилгээний байгууллагуудад

2024-03-15

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан Худалдаа үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага UCS1201B:2022, Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага UCS1202B:2022 стандартуудыг хэрэгжүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1.Худалдаа, үйлчилгээний байгууллага нь худалдан авагч, үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх дотоод болон гадаад орчин нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагаа нь аюулгүй байдлыг хангасан, стандарт, чанарын шаардлагад нийцсэн байх;

2.Худалдаа, үйлчилгээний байгууллагын нэр, хаяг, мэдээллийн самбар харагдахуйц, бичвэр нь гаргацтай, гэрэлтүүлэгтэй, камер нь стандартын шаардлага хангасан байх;

3.Барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих, үйлчлүүлэх хэрэгцээг хангахаар төлөвлөгдөж, тэргэнцэрийн зориулалтын замтай, барилгын гол хаалга, довжоог стандартад нийцүүлэн зохион байгуулах;

4.Худалдаа, үйлчилгээний газрын хүчин чадалд тохирсон тээврийн хэрэгслийн хатуу хучилттай зогсоолтой, орц, гарц дээр аюулгүй байдлыг хангах зорилгоор хурд сааруулагч хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон дугуйн зогсоолыг давхар төлөвлөсөн байх;

5.Худалдаа үйлчилгээний гадна талбай ногоон байгууламжтай, тухайн орчныхоо барилгын архитектур дизайны онцлогт нийцэлтэй тоног төхөөрөмж, гал унтраах багаж хэрэгсэл, хог хаягдлын болон тамхи татах цэгтэй, хог хаягдлыг ангилан хаях хогийн савыг орох, гарах гарцны ойролцоо хүний нүдэнд харагдахуйц газар байрлуулах;

6.Барилга байгууламжийн цэвэрлэгээг тогтмол хийж, хог хаягдлыг зайлуулан ариутгал, хортон мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байх.