Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын үйл ажиллагааны явцад аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай

2024-03-13

Эрчим хүчний яам Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11/02 дугаартай Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Сургууль, цэцэрлэгийн насжилт өндөртэй гадна цахилгаан, дулааны шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд шугам сүлжээний хамгаалалтын зурвас, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагаа, “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулсан, дүгнэсэн байдал, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж буй зэргийг болон холбогдох техникийн зураг төсөл, актууд, бичиг баримтад Төрийн хяналт шалгалтын тухай, Эрчим хүчний тухай, Барилгын тухай хуулиудын хэрэгжилт болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын мөрдөлтийг хангаж ажиллах, үйл ажиллагааны явцад нийтлэг тохиолддог зөрчил, дутагдлуудыг арилгах, инженер техникийн ажилтнуудад судлуулах, дотоодын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд дор дурьдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй.

Үүнд:

1. Үйлчилгээний онцлогт тохирсон, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэмд нийцүүлсэн техник, тоног төхөөрөмжийн зааврыг боловсруулан батлуулж, ажлын байранд байршуулах;

2. Техникийн паспортыг хөтөлж, баяжилтыг тухай бүр хийх, үзлэг, засварын ажлыг хийсэн тухай тэмдэглэл, зүйл заалтын дагуу утга агуулгыг оновчтой тодорхой бичих;

3. Угсралтын ажлыг батлагдсан зураг, төслийн дагуу гүйцэтгэх, хийсэн ажлын акт, протоколыг бүрдүүлэх барилга байгууламжуудын зураг төсөл, бичиг баримтын иж бүрдлийг, эмх цэгцтэй хадгалах;

4. Өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмж, ерөнхий самбаруудын ажлын зураг, зарчмын схемийг ажлын байранд болон ерөнхий самбарт байршуулах;

5. Инженер техникийн ажилчдад аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрмийг мөрдүүлэх, уншуулах, судлуулах, аюулгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны мэдлэг олгоход чиглэгдсэн сургалтын ажлыг дүрмийн дагуу зохион байгуулан сургаж мэдлэг, дадал, хэвшил олгож байгаа байдалд анхаарах, сургалтад хамруулах;

6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3-н шатны зааварчилгааг үр өгөөжтэй өгөх, тогтмолжуулах, нэн ялангуяа өдөр тутмын зааварчилгааг ажлын онцлог, орчин нөхцөлд нь тохируулж, тухай бүр өгч баталгаажуулж байх, ажилчдын мэдлэг чадварын төвшингийн байдалд дотоодын хяналт тавьж ажиллах;

7. Инженер техникийн ажилтан нарыг засвар, угсралтын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх мэдлэг чадварыг үнэлэн тогтоож, хүчдэлтэй тоног төхөөрөмжтэй ажиллах эрхийг баталгаажуулах /группийн үнэмлэхжүүлэх/ мэдлэгийн шалгалтыг тогтмол авч хэвших;

8. Ажилчдыг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаа, хамгаалах хувцас, хэрэгслийн хангамж хүрэлцээний байдалд анхаарах;

9. Орон сууцны барилгуудын ерөнхий самбарт газардуулгыг зургийн дагуу хийх, зэврэлтээс хамгаалж будах, узелийн өрөөний газуурдуулгын хүрээг 50 см-ээс дээш өндөрт хийх, давтан газардуулгыг хийх, баталгаажсан хэмжих хэрэгслээр газардуулгын эсэргүүцлийг нормт хугацаанд хэмжиж, акт протоколоор баталгаажуулах ажилд онцгой анхаарч ажиллах, хэвших, техникийн паспортад тэмдэглэх;

10. Ажлын байрны галын болон тэсрэх аюулын зэрэг, орчны нөхцөлөөс хамааруулан шугам сүлжээ, цахилгаан үүсгүүр, хөдөлгүүр, гэрэлтүүлэгч зэрэг бусад цахилгаан тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалтын байдалд хяналт тавих, эрсдэл үүсэхээс сэргийлэх, сэрэмжлэх;

11. Цахилгааны богино холбоо, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, хүчдэл ихсэх үед хамгаалах хэрэгслийг ашиглах, тодорхой хугацаанд хэвийн ажиллагааг шалгаж байх, туршилтад хамруулах;

12. Цахилгаан шугам, аппаратын гэмтэл нь дамжуулагч утас болон кабелийн хөндийрүүлэгч, бүрхүүлийг хэт халаах, богино холбоо үүсгэх, оч гарах нөхцөлийг бүрдүүлсэн байвал аюулгүй байдлыг хангах хүртэл сүлжээнээс салгах, засварлах, солих;

13. Ашиглалтын явцад тусгаарлах шинж чанараа алдсан гэмтэлтэй хөндийрүүлэгчтэй кабель утас, розетка, холболтын хайрцаг, залгуур, унтраалга, цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх;

14. Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн зэрэглэлийн байдалд анхаарч нөөц эх үүсгүүртэй болгох, схемийн дагуу холбогдох, ашиглах;

15. Цахилгаан тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйл ажиллагаа нь холбогдох дүрэм, журам, норм, стандарт, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа эсэхэд дотоодын хяналт тавьж ажиллах;

16. Угсралт, ашиглалтын явцад “Эрчим хүчний тухай” хууль, “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”, “Цахилгаан байгууламжийн дүрэм” БД 43-101-03, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” БНбД 21-01-02, “Цахилгаан техникийн ажил” БНбД 3.05.06-90, “Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах” БД 43-102-07 зэрэг хууль, норм, дүрмийн хэрэгжилтийг тус тус хангаж ажиллахыг зөвлөж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Б.ТАМИР