Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Дунд төвөгшилтэй барилгад дүгнэлт гаргуулах хүсэлт илгээх бол

2024-02-22

Иргэн, ААН, байгууллагын зүгээс өөрийн эзэмшлийн байр орон сууц, үйлвэрлэл үйлчилгээний барилгад хийц бүтээцэд дур мэдэн өөрчлөлт оруулах зорилгоор барилгын төлөв байдлын дүгнэлт гаргуулах хүсэлт олноор ирж байна.

Тодруулбал, 1-5н давхар хүртэл дунд төвөгшилттэй барилга, байгууламжийг улсын комисст хандаагүй, байнгын ашиглалтад оруулалгүйгээр ашигласан ба ашиглаж эхэлсний дараа үйл ажиллагаа эрхлэх явцдаа дүгнэлт гаргуулах хүсэлт ихээр ирж байна.

Монгол улсын засгийн газрын 212 дугаар тогтоолоор улсын комиссыг ажиллуулах хүсэлтээр хандаж стандарт, норм ба дүрмийн дагуу байнгын ашиглалтад оруулах шаардлагатай. Мөн түүнчлэн тухайн барилгын хийц бүтээц болон газар хөдлөлтийн тэсвэржилтийн байдалд мэргэжлийн инженерийн байгууллагаар заавал дүгнэлт шинжилгээ гаргуулсны үндсэн дээр улсын комисст хүлээлгэн өгөх журамтай байдаг.Үүний дараа барилгын төлөв байдлын дүгнэлт гаргах боломжтой.