Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Орон сууцны доод давхарт хаалга, шат гаргах өргөтгөл хийхийг хориглоно

2024-02-22

Архитан согтуурахтай тэмцэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архитан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Иргэд, ААН, байгууллага нь орон сууцны 01 дүгээр давхарт сууцны хийц бүтээцийг өөрчлөн тагтны хэсэг болон бусад хэсгээр хаалга гаргах, шат гаргах зэрэг аюулгүй байдлыг алдагдуулсан үйлдэл хийж байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 01 дүгээр заалт, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1.3-т “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх; гэж заасан байдаг.

Тийм учраас тухайн барилгын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжид өөрчлөлт хийх, өргөтгөхийг хориглодог. Хэрэв хуулийг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу 300-3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулж эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар буцааж хэвийн байдалд оруулах үүрэг өгдөг.