Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ

2024-01-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны А/01 дугаар захирамжаар “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Хотын стандарт, хяналтын газрын даргын үүрэг чиглэлээр ажлын уулзалтын хуваарь гарсан.

Нийслэл хотод эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх тус байгууллагын зорилтын хүрээнд Нэгдүгээр сарын 23-ны өдөр хуваарийн дагуу Нийслэлийн Байгаль Орчны Газартай уулзалт зохион байгуулж буй.

Уулзалтаар батлагдсан 52 хотын стандартаас холбогдох стандартыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг 2024 оны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын хөрсний бохирлыг бууруулах ажлын хүрээнд стандарт шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн тоог бууруулах, шинэчлэх шаардлагатай үндэсний стандартад санал тусгуулж хамтран ажиллах, хяналтын чиг үүргийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил болон олон нийтэд сургалт сурталчилгаа зохион байгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлтийн гарын авлагыг олон нийтэд цахимаар түгээх ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцэж хамтран ажиллахаар боллоо.