Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлье

2024-01-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны А/01 дугаар захирамжаар “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Хотын стандарт, хяналтын газрын даргын үүрэг чиглэлээр ажлын уулзалтын хуваарь гарсан.

Тус захирамжид нийслэл Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх болон бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилго тусгагдсан.

Нийслэл хотод эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх тус байгууллагын зорилтын хүрээнд Нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу нийт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон есөн дүүргийн уялдаа холбоо, хамтын оролцоог сайжруулах зорилго бүхий уулзалтыг зохион байгуулж буй.

Уулзалтад Нийслэлийн, Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Биеийн тамир, Спортын Газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж ахуйн газруудын удирдлага, (ахлах) мэргэжилтэн, Улсын байцаагч нар болон Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баян-Зүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн ЗДТГ, холбогдох албан тушаалын нийт 100 гаруй албан хаагчид оролцлоо.

Уулзалтаар хотын батлагдсан 52 стандартаас холбогдох шаардлагуудыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажилд иргэд, олон нийтийг оролцуулан сурталчлах, олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулах, “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” -ийн хүрээнд ажлыг төлөвлөгөөндөө тусгах, бодитой хэрэгжүүлэх, сургалт арга зүйгээр тогтмол ханган зохион байгуулах мөн түүнчлэн хяналт шалгалтын чиглэлээр уялдаа холбоог сайжруулах, стандарт, норм ба дүрмийг хуулийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага тавих, бодит үр дүнтэй ажиллах зэрэг чиг үүргийн хүрээнд нэгдсэн санал тавьж цаашид тогтмол хамтарсан зохион байгуулалттай ажиллах саналыг дэвшүүллээ. талаар үндсэн шаардлагууд дээр хамтран ажиллах шийдлүүдийг хэлэлцлээ.

Тухайлбал: Стандарт, норм ба дүрмийг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн шаардлагыг чиглэл болгон төлөвлөгөөндөө тусгах юм. Үүнд:
1. Барилга байгууламжийг төлөвлөхдөө тусгах
2. Ажлын гүйцэтгэл, угсралтын үйл явцад шалгах, зөвлөн туслах
3. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаас өмнө хянан шалгах
4. Хүлээн авсны дараа ашиглалтын явцад стандарт, норм ба дүрмийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэх дээр хяналт тавьж тогтмол мөрдүүлэх

Стандартыг заавал мөрдүүлснээр иргэд, олон нийтийг аюул, эрсдлээс урьдчилан сэргийлж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх юм.