Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нэгдсэн стандартын III ээлжийг боловсруулав

2024-01-17

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2023 оны 20 дугаар хуралдаанаар Нэгдсэн стандартын III дугаар ээлжийн 24 хотын стандартыг батлуулахаар төслийг танилцуулсан. Үүний дагуу дараагийн шатны бэлтгэл ажлын хүрээнд НЗД-ын 2024 оны А/02 захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал өнөөдөр зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг даргаар ахлуулсан 15 чиг үүргийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

Энэхүү уулзалтаар 2024 оны эхний өргөн барих 24 хотын стандартыг танилцуулахаар ажлын хэсгийн гишүүд, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаас санал, мэдээллийг хүлээн авч уг баримт бичигт тусгахаар шийдвэрлэлээ.

Хотын стандартын III дугаар ээлжийн 10 бүлгийн 24 стандартад:
- Хот төлөвлөлт, хот байгуулалт бүлэгт - 2,
- “Иж бүрэн гудамж” бүлэгт -6,
- Нийгмийн дэд бүтэц бүлэгт – 5,
- Худалдаа, үйлчилгээний гадна орчин бүлэгт -3,
- Барилгын хийц, эзэлхүүн, техник бүлэгт -2
- Авто зам, замын байгууламж бүлэг -2
- Үер борооны усны байгууламж бүлэг,
- Хог хаягдлын менежмент бүлэг,
- Зорчигч тээврийн үйлчилгээ бүлэгт тус тус нэг нэг стандарт нэмэгдэн орохоор судлан гаргасан .

Мөн үүн дээр Чанарын дэд бүтэц бүлэг нэмэгдэж Хотын стандартыг боловсруулах заавар гэсэн нэршлээр шинээр нэмэгдэж хэлэлцүүлэгт орно.