Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

2023 оны онцлох 23 ажил

2024-01-04

1. БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ДҮРЭМ, СТРАТЕГИ ЗОРИЛТОО ШИНЭЧЛЭН БАТЛАВ
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/174 дугаартай захирамжаар Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газрын дүрмийг шинэчлэн баталгаажуулж Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хотын стандартын тогтолцоог хөгжүүлэх, төрийн хяналт шалгалтын талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байхаар тусган батлав.

2. ХОТЫН 14 СТАНДАРТ БАТЛУУЛАВ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан билээ. Иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн II дугаар ээлжийн 7 бүлгийн 14 хотын стандартыг 2023 оны 03 дугаар 30-ны өдрийн НИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанаар батлуулав. Энэхүү стандартаа мөрдсөнөөр иргэдийн амьдралын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ орчны ая тухтай, эрүүл, аюулгүй байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилж улс орны эдийн засаг, нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх юм.

3. 945 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ
Хотын стандарт, хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга, байгууламж болон засвар тохижилтын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг. Энэ 2023 оны эхнээс цахимаар ирүүлсэн хүсэлт нийт 1424 хүлээн авлаа. Улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилт хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга болон эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт ирүүлсэн Барилга, байгууламж - 479, Цахилгааны байгууламж - 635, Их засвар, шинэчлэлт - 310 Хууль, тогтоомжид нийцүүлэн комиссын үйл ажиллагааг зохион байгуулж 945 объектыг ашиглалтад оруулав.

4. БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН 4550 ОБЬЕКТЫГ ШАЛГАЖ, ЗӨРЧИЛ АРИЛГАВ
Байгулллагын үндсэн гурван чиг үүргийн нэг болох Төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын тав, дэд бүтцийн зургаан чиглэлээр нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн төрлөөр шалгалт хийсэн. Үүнд: Төлөвлөгөөт хяналтаар – 190, Төлөвлөгөөт бус хяналтаар – 3219, Урьдчилан сэргийлэх хяналтаар – 700, Гүйцэтгэлийн хяналтаар – 441 тус тус нөхцөл байдал дээр хэрэгжүүлснээр 788 зөрчил илрүүлж 700-г арилгуулан 89%-ийн биелэлттэй 2023 оноо үдлээ.

5. СТАНДАРТ, НОРМЫГ МӨРДҮҮЛЭХ 126 АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭВ /НЗД-ЫН А/242 ЗАХИРАМЖ/
Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2023 оны гуравдугаар сард А/242 захирамж батлагдсан. Хууль, дүрэм, журам, норм ба дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах энэхүү ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 4 бүлгийн 126 арга хэмжээнээс бүрэн хэрэгжиж дууссан 100, биелэлт 40 – 70% /хувь/-тай 14, хүлээгдэж буй 12 арга хэмжээ байна. Холбогдох сургалтыг 18 удаа 1821 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулж хяналт шалгалтыг нийт 698 аанб-ын объект дээр хэрэгжүүлэн зөвлөн туслах, зөвлөгөө өгөх чиглэлээр 132 байршилд 126 ажил хэрэгжүүлэв.

6. АШИГЛАЛТАД ОРСОН БАРИЛГЫН МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЭН БОЛГОВ
Авлигын эсрэг Монгол улсын Засгын газрын 5Ш хөтөлбөрийн хүрээнд барилга байгууламжийн холбогдох 885 баталгаажсан мэдээллийг цаасан болон цахим архиваас нөхөн бүрдүүлж машин унших форматын дагуу нэгтгэж хавсралтаар хүргүүлсэн. “Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийн хуудас”-аар 358 объектын нэр шинээр өгч *.pdf өргөтгөлөөр бэлтгэн нэгтгэж www.shilen.gov.mn –д байршууллаа.

7. АЛБАН ТУШААЛЫН 46 ТОДОРХОЙЛОЛТ БАТЛУУЛАВ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 417, 469 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбогдуулан байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсны дагуу Төрийн захиргааны (хяналтын улсын /ахлах/ байцаагч)-ыг 2023 оны 08 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн 354, 355 дугаар тогтоолоор зөвшөөрөл олгогдож Хотын стандарт, хяналтын газрын даргын А/43, А/44 дүгээр тушаалаар шинэчлэн 46 албан тушаалын тодорхойлолт батлуулав. Сул орон тоог нөхөн бүрдүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж удирдах, гүйцэтгэх албан тушаалын 11 орон тоог нөхөн бүрдүүллээ.

8. ШАТАХУУНЫ САВЫГ 20 БАЙРШИЛД ШИНЭЧЛЭН, СТАНДАРТ МӨРДҮҮЛЭВ
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудын сав тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд Тэс петролиум ХХК, Ойн бирж ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, Монсуль ХХК-иудын 10 ШТС-ын нийт 37 ширхэг /насжилт өндөртэй/ ган савны акт, баримт бичиг, техник ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийж 2000 оноос өмнөх, 10-аас дээш жилээр ашиглаж байгаа шатахуун хадгалах саванд техникийн магадлал хийлгэн, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах үүрэг даалгаврыг тус газруудад өгч, хуучирсан 20 савнуудыг солиулсан. Дээрх хуучин савнуудыг шинэчлэн стандарт мөрдүүлснээр шатахууны чанарын талаарх гомдол 47%-иар буурсан.

9. БАРИЛГЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Тус Газраас хүргүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан батлагдсан Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд:
- 1 дүгээр зүйл. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.25 дахь заалт нэмсүгэй: “33.1.25.барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлын жишиг хэмжээг барилга байгууламжийн төвөгшил, хэмжээг харгалзан тогтоох.” гэж нэмэлт оруулсан.
- 2 дугаар зүйл. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна.”

10. БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР ННЗБ-УУДЫН ДУНД 2022 ОНД 3-Р БАЙР, 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 2-Р БАЙРАНД ШАЛГАРСАН
НЗДТГ-аас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнгээр үнэлгээг өгдөг. Тус үнэлгээний шалгуур үзүүлэлтэд албан хаагчдын ур чадварыг дээшлүүлсэн ажлын үр дүнг тооцож жил бүр зохион байгуулдаг. Үүний дагуу ажлын үр дүнгээр ннзб-уудын дунд 2022 онд 3-р байр, 2023 оны эхний хагаст 2-р байранд шалгарсан.

11. ХОТЫН СТАНДАРТЫН СУРГАЛТАД 1821 ААНБ ХАМРУУЛАВ
Хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/242 дугаартай захирамжаар батлагдсан. Нэгдсэн төлөвлөгөөнд 3 санал тусгуулан, холбогдох нийслэлийн байгууллагуудтай хамтран ажиллаж “Хог хаягдлын менежмент” хотын стандарт, “Худалдаа үйлчилгээний гадна орчин” хотын стандарт сэдвийн хүрээнд нийт 18-н удаагийн сургалтыг есөн дүүрэгт зохион байгуулж нийт 1821 иргэн, аж ахуйн нэгж хамруулав.

12. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД 1245 АЙЛЫН ТОГНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАВ.
Эрчим хүчний яам Салбарын улсын ерөнхий байцаагчийн захирамж түүний удирдамжийн дагуу айл өрхийн орон сууцны гадна цахилгааны дэд өртөөг мэргэжлийн байгууллагад шилжүүлээгүй шалтгааны улмаас цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгжийн тарифаар төлж байсан зөрчлийн асуудлыг цэгцэлж 6 дэд өртөөг УБЦТС ТӨХК-нд шилжүүлэн хуулийн хэрэгжилтийг хангуулав. Хяналт шалгалтын үр дүнд 1245 айл өрхийн тогны зардлыг 14.6 сая төгрөгөөр бууруулав.

13. ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИД НЭГ ЦЭГЭЭР ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЛЭВ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хотын стандарт, хяналтын газрын даргын 2023 оны А/15 дугаар тушаалаар Иргэд, олон нийтэд ил тод, түргэн шуурхай нээлттэй мэдээллээр хангах Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулан ажиллах зорилгоор “Нэг цэг” угтах үйлчилгээг 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн нутгийн Төр захиргааны төв байранд эхлүүлсэн.

14. ХОТЫН СТАНДАРТЫГ СУРТАЛЧЛАХ 8 ТӨРЛИЙН КОНТЕНТ БҮТЭЭВ.
Тус Газрын даргын баталсан “Хотын стандартын талаарх видео контентын зохиол” ажлын даалгавар дагуу стандартыг сурталчлан таниулах олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Хотын стандартын тогтолцоо”, “Ногоон байгууламж”, “Иж бүрэн гудамж”, “Хүүхдийн тоглоомын талбай” сэдвээр 3 яриа, 3 ярилцлагыг MGL88.3 радио долгионоор дамжуулан хамтран зохион байгуулж гурван багцын 8 төрлийн контентыг бүтээв.

15. БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ҮЕРЭЭС ХАМГААЛАВ
Улаанбаатар хотод усархаг бороо дараалан орж үерийн нөхцөл байдал үүсч хүндэрсэн байршлуудад хариу арга хэмжээг зохион байгуулах, сэргээн босгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Туул, Сэлбэ, Дунд голуудын ай сав газруудад судалгаа хийсэн. Үерийн нөхцөл байдалд 27 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж үерээс хамгаалах барилга байгууламжийн хамгаалалтын зурваст суурьшсан 2356 айл өрх, 315 байгууллага байна гэсэн үр дүнгийн судалгааг нөхцөл байдал дээр шалган хүндэрсэн 98 байгууламж мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

16. ННЗБ-ЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙРАНД ЭЗЛЭВ
НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд мэтгэлцээний тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Тэмцээнд НЗДТГ, УБЗАА, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 20 баг, дүүргүүдийн ЗДТГ-ын 3 баг оролцож, нээлттэй зарласан 13 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө шатанд өрсөлдсөн юм. Гуравдугаар байрыг НЗДТГ-ын баг, хоёрдугаар байрыг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Нэгдүгээр байрыг Хотын стандарт, хяналтын газрууд тус тус шилдгээр шалгарсан.

17. ТОРГУУЛИЙН ОРЛОГО 489,0 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
Тус газрын чиг үүрэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж 11 хяналтын чиглэлээр 3132 иргэн, ААН байгууллагын объектод шалгалт хийж холбогдох хууль дүрэм журам, норм ба дүрмийг зөрчсөн 8 чиглэлийн 178 зөрчилд арга хэмжээ авч 170-ийг бүрэн барагдуулж торгуулийн 489 сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлэв.

ФИЗИК МЕХАНИК ҮЗҮҮЛЭЛТЭЭ ХАНГААГҮЙ 1060 ТОНН АРМАТУРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАВ
Барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, тухайн материалаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй бат бэх, угсралтын хязгаар болон тонн жиндээ хүрээгүй, физик механикийн үзүүлэлтээ хангаагүй материал болох нь тогтоогдсон тул 1060 тн арматурыг худалдааны цэгээс үйлдвэрлэлд дахин боловсруулалт хийлгэхээр эргүүлэн татав. Барилгын чанарт учирч болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

19. ЛОНДОН ХОТОД “ХҮРТЭЭМЖТЭЙ ДЭД БҮТЭЦ” ОУ-ЫН СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Англи улсын Лондон хотод 2023.09.11-2023.09.15-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүртээмжтэй дэд бүтэц” сэдэвт уулзалтад оролцож Улаанбаатар хотын хүртээмжтэй дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, “Global Inclusive design” эцсийн тайланд хөгжиж буй орнуудад зориулж нэгдсэн зөвлөмж боловсруулж цаашид авах арга хэмжээнд тусгуулан ажиллалаа.

20. “ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ СТАНДАРТ” ӨДӨРЛӨГӨӨР 3200 ХҮНД СТАНДАРТЫГ СУРТАЛЧЛАВ.
Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Иргэдэд ээлтэй стандарт” нэгдсэн уриатай өдөрлөгт Хотын стандарт, хяналтын газраас “Стандарттай хот – байгальд ээлтэй хүртээмжтэй дэд бүтэц – ая тухтай орчин” сэдвийн дор иргэд олон нийтэд хотын стандартын тухай мэдлэг мэдээлэл олгох, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготойгоор оролцсон юм. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас хүрэлцэн ирсэн 3200 гаруй харилцагч нарт батлагдсан хотын стандартыг танилцуулан оролцлоо.

21. АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЭШХ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчдын дунд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадварыг сайжруулах, санал санаачилгыг дэмжих зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Улс орны тулгамдаж буй асуудлаар цаг үеийн үйл явдалтай холбогдуулан асуудал шийдэл дэвшүүлсэн сонирхолтой сэдвээр болж аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.

22. “ХОГОО АНГИЛДАГ-ХОТЫН ИРГЭН” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Ерөнхий боловсролын “Уудам Монгол” сургуультай хамтран UCS 1701А:2022 Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент хотын стандартыг нэвтрүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа. Хог хаягдлын менежмент, Худалдаа үйлчилгээний гадна орчин сэдвийн хүрээнд 2023 онд сэдэвчилсэн сургалтыг 9-н дүүрэгт нийт 18-н удаа зохион байгуулж нийт 1821 иргэн, аж ахуйн нэгж хамрууллаа.

23. НЗД-ЫН ЗӨВЛӨЛД 2024 ОНД БАТЛУУЛАХ 24 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛАВ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 20 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдөр боллоо. Нэгдсэн стандартын III р ээлжийн есөн бүлгийн 24 хотын стандартын төслийг танилцуулав. Энэхүү төслийг цаашид холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтийн дунд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.