Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Лондон хотод чуулга уулзалтад оролцлоо

2024-01-03

Англи Улсын нийслэл Лондон хотод зохион байгуулагдсан “AT2030-Хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулах нь” сэдэвт уулзалтад Монгол Улсыг төлөөлж Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн Тогтвортой хотын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Амарзаяа "Түгээмэл хөгжил" бие даан амьдрах төвийн гадаад харилцааны ажилтан Н.Тамир нар 2023.09.11- 09.18-ний өдрүүдэд оролцсон. Олон улсын GDI HUB, UKAid, AIFO байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Хүртээмжтэй Улаанбаатар" судалгааны ажлыг “Хүртээмжтэй хот, Хүртээмжтэй дэд бүтэц” Дэлхийн Инновацийн Чуулга уулзалтын үеээр Улаанбаатар хотод 2019-2022 онд хийгдсэн хүртээмжтэй дэд бүтэц, барилгажсан орчны судалгааны эцсийн тайланг танилцуулсан билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хотыг бий болгох чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого чиглэл мөн Улаанбаатар хотод мөрдөгдөж буй стандарт тухайлбал хотын стандартыг мөрдүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл асуудлын талаар танилцуулж санал солилцсон юм.

Уулзалтад дэлхийн 6 хотын 13 төлөөлөгч оролцсон бөгөөд цаашид “Global Inclusive Design” үндэсний хэмжээний тайланд дэлхийн бусад хотуудыг илүү хүртээмжтэй болгоход санал нэгдэн хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжөөс гарах ажлыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.