Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хүндлэл - Хамгийн тод гэрэл

2023-12-15

Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, нийгэм, эдийн засгийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх, жендерийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэгддэг. Жендерийн тэгш байдлын талаар охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гарган үйл ажиллагааг тусган ажилладаг. Үүний нэгэн илрэл Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 2023 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсан “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” 16 хоногийн аяныг дэмжин Хотын стандарт, хяналтын газрын 7 хэлтсийн 66 албан хаагчид нэгдэн оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл