Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилга байгууламжийн ашиглалтад оруулах үйл ажиллагаа

2023-11-28

Хотын стандарт, хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг.

Улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилт хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга болон эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт нийт 1496 хүлээн авснаас иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлж байгаа дээр барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган нэгдүгээр сарын 09 -ний өдрөөс эхлэн 826 удаагийн комиссын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж холбогдох шийдвэрийг гаргажээ.

Комиссын үйл ажиллагааг нийтэд ил тод нээлттэй байдлаар цахим системд хуваарийг оруулан ажлыг үе шаттай хэрэгжүүлж, ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэж орон зайн мэдээллийн санд оруулан мөн холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.

Он гарснаас хойш ашиглалтад хүлээн авсан барилгын мэдээллийг нэгтгэж Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд цахим хаягаар хүргүүлжээ.

Тухайлбал:
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/194 дүгээр захирамжийн дагуу дэд бүтэц, барилга байгууламжийн судалгааг нэгтгэн гаргах 10 дугаар дэд ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу орон сууцны 485, олон нийтийн барилгын 391 нийт 876 байршлын мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүллээ.
- “Шил” ажиллагааны хэрэгжилтийг биелүүлэн Ажлын хэсэгт 2020-2023 оны нийт 728, 2009-2012 онд 155 барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн холбогдох мэдээллийг нэгтгэн хүргүүлсэн байна.