Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийтийн байрны үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар зөвлөмж

2023-11-21

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай улсын ахлах байцаагч дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

   Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дэх заалт, Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.4.3 дах заалт, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240, Б/34 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Хяналт шалгалтыг зохион байгуулах тухай ажлын хэсэг Нийтийн байрны үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах ажлын удирдамжийн хүрээнд үзлэг шалгалтыг гүйцэтгэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 08 -ний өдрийн 163 дугаар тогтоол /Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам батлах тухай/ - ийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

   Иймд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 08 -ний өдрийн 163 дугаар тогтоолын 4-т Нийтийн байранд тавигдах шаардлага, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл /Барилгын зураг төсөлд тавих шаардлага/, 13 дугаар зүйл /Барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлага/, 14 дүгээр зүйл /Барилга байгууламжид тавих шаардлага/-ийг тус тус хангасан байх ба мөн хуулийн 46 дугаар зүйл /Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг/-ийн хэрэгжилтийг хангуулах үүднээс дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна. Үүнд:

   1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 08 -ний өдрийн 163 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг мөрдлөг болгох.
   2. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 08- ний өдрийн 163 дугаар тогтоолын 4.5-т /орон сууцны барилга зураг төсөл, норм, дүрмийн дагуу баригдсан байна./ заасныг үндэслэн Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт /Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх/, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт /Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг хангасан байх/, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт /барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх/ -ний хэрэгжилтийг тус тус хангасан байх.
   3. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйл /Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчийн үүрэг/-ийг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус хангуулан ажиллах.
   4. Барилга байгууламжид хүн ажиллаж амьдрах таатай бөгөөд түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй нөхцөл бүрдүүлэх;
   5. Барилгын орчны тохижилт, цэвэрлэгээ, засвар арчлалтыг тогтмол хийх, авто зам болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хаах, хашаа барих зэргээр бусдад саад учруулахгүй байх;
   6. Барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр цас мөс, хог шороо, шувууны сангас, тоосонцор болон бусад зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас сэргийлэх;
   7. Барилгын даацын хийц бүтээц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдалд байнгын хяналт тавих;
   8. Барилгын хийц бүтээцэд ан цав, цууралт үүссэн зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээ авах;
   9. Өөрсдийн ашиглаж буй барилгад үзлэг шалгалтыг ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар хийж, ерөнхий үзлэгээр барилга байгууламжийн техникийн байдлыг бүхэлд нь орчны тохижилтын хамт, хэсэгчилсэн үзлэгээр барилгын эдлэхүүн, хийц хэсэглэл, тус бүрийг нарийвчлан хянах. Ерөнхий үзлэгийг хавар, намрын улиралд тус бүр 1 удаа, хэсэгчилсэн үзлэгийг ашиглалтын явцад үүссэн эвдрэл, гэмтлийн шалтгааныг тодруулах зорилгоор гүйцэтгэх;
   10. Төлөвлөгөөт бус үзлэгийг гал түймэр, аадар бороо, аянга, хүчтэй салхи, угалз, цасны ачаалал, нуралт, усны үер, газар чичирхийлэл зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн ослын ул мөр арилаагүй үед барилга байгууламжид гарсан эвдрэл, гэмтлийг илрүүлэн арилгах зорилгоор хийх;
   11. Тухайн барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын зураг төслийг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийг баримтлан эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
   12. Барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлыг гүйцэтгэхдээ “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” авсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу улсын болон техникийн комисст хүлээлгэн өгсний дараа ашиглалтын үйл ажиллагааг эхлэх;
   13. Тухайн барилгын өргөтгөл, шинэчлэл, урсгал болон их засварын ажлын гүйцэтгэлд “Барилга захиалагчийн дүрэм”-ийн дагуу хөрөнгө оруулагч, захиалагчаар хяналт тавиулах, далдлагдсан ажлыг ил далд ажлын акт, гэрэл зургаар баталгаажуулах;

   Зөвлөмжийг Нийслэлийн 9 дүүрэгт нийтийн байрны үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэн хуулийн этгээдэд хүргүүлж, иргэдийн эрүүл аюулгүй, орчныг бүрдүүлж хамтран ажиллахыг хүсье.