Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Бетон зуурмаг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад - Урьдчилан сэргийлэх тухай

2023-11-21

Гадна орчны температур -5 хэмээс доош болсон тохиодолд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 107 дугаар тушаалын 06 дугаар хавсралт “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09, “Цутгамал төмөр бетон бүтээц” БНбД 52-02-05-ийг үндэслэн бетоныг барилга угсралтын ажлын талбайд хүлээн авах үеийн бетоны температурыг бүтээцийн зузаанаас хамаарч 10˚С-18˚С байхаар бетон хольц бэлтгэх, тээвэрлэх үеийн ажил гүйцэтгэх технологийн картыг боловсруулан баталж, технологийн горимын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.