Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Аюулгүй орчныг бүрдүүллээ

2023-11-07

Хотын стандарт, хяналтын газраас хотын стандартын дагуу орчны аюулгүй байдлын хяналт, шалгалтыг сайжруулах Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчны эрсдлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамж “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах арга хэмжээний тухай” Нийслэлд нэгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэдийн амьдрах орчинд эрсдэл учруулж болзошгүй зөрчлүүдийг илрүүлж улсын байцаагчийн зөвлөмж 120, зөрчил дутагдал арилгах тухай мэдэгдэл 93, дутагдал арилгуулах албан шаардлага 42 хүргүүлээд байна. Мөн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан 10 ААНБ-ын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авчээ.

Тус нэгдсэн арга хэмжээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд авсан арга хэмжээнээс дурдвал:

- Сүхбаатар дүүрэгт байрлах Зам тээврийн хөгжлийн яамны зүүн талд явган хүний зам дээр инженерийн шугам сүлжээний худгийн таг онгорхой байна гэх мэдээллийн дагуу Улаанбаатар Зам Засвар Арчлалтын Газрын шуурхай ажиллагааны багийг гаргаж хэвийн байдалд нь орууллаа.
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд явган зорчигчийн зам хашиж барилгын түр хашааг давуулан барьсан гэх зөрчилд нөхцөл байдлын газар дээр нь шаардлага тавьж хашааг татуулан явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа.