Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийслэлийн ойг оюунлаг байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ

2023-11-01

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчдын дунд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадварыг сайжруулах, санал санаачилгыг дэмжих зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Улс орны тулгамдаж буй асуудлаар цаг үеийн үйл явдалтай холбогдуулан асуудал шийдэл дэвшүүлсэн сонирхолтой сэдвээр болж аравдугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөлөө.

Тус Газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Н.Чимэдрэгзэнгийн “Лифтний насжилт, ашиглалтын төлөв байдлын судалгаа” сэдвээр оролцсон илтгэл тэргүүн байр эзэллээ. Удаах байранд Хотын хөгжлийн стандартын хэлтсийн Тогтвортой хотын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Амарзаяагийн “Нягтаршил өндөртэй орон сууцны хорооллын стандарт хүртээмжийн судалгаа” сэдвээр Хотын геометр шинж төрх болон бичил уур амьсгалын харилцан хамаарал түүнийг SVF – ын аргачилалаар тодорхойлсон судалгааны илтгэл хоёрдугаар байр эзэллээ. Захиргаа, санхүүгийн хэлтсийн Цахим хөгжүүлэлт хариуцсан ажилтан Б.Батболдын “Газар зүйн мэдээллийн системд суурилсан олон шалгуурт шинжилгээний аргаар үерийн эрсдэлийг тодорхойлох нь” илтгэл гуравдугаар байранд орлоо. Илтгэлд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зураглалыг оновчтой хийх боломжтой талаар дурьдан тооцох арга зүйг судлан гаргасан байна.