Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнд оролцлоо

2023-10-31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 350 дугаар тогтоол, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу уялдуулан нийслэлд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталгаажуулсан.

Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид энэхүү үндэсний хөдөлгөөн, тариалалтын цаг үеийн ажилд оролцсоор байна. Тодруулбал; Хаврын мод тарих “Ногоон хот – Иргэний оролцоо” 2023 аяны хүрээнд тавдугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Бумбатын булагт хэмээх газарт 2022 онд тарьсан модны арчилгаа, цэнэг усалгаа, нөхөн тариалалт хийсэн.

Намрын мод тарих “Ногоон хот – Иргэний оролцоо” 2023 аяны хүрээнд аравдугаар сарын 15-ны өдөр “Олон Улсын Эко Цэцэрлэгт хүрээлэн” төслийн талбайд 11 ширхэг шар хуайс, 42 ширхэг хайлаас модыг суулгаж, цэнэг усалгааг тохируулан хийж үйл ажиллагааг дэмжин идэвхитэй оролцлоо. Цаашид мод тариад өнгөрөх биш, модны ургалт, арчлалт, хамгаалалтад анхааран ажиллана.