Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Их засвар, шинэчлэлт, тохижилтын ажлыг ашиглалтад орууллаа

2023-10-31

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хийгдсэн их засвар, шинэчлэлт, тохижилтын ажлыг стандарт, норм дүрмийн дагуу хүлээн авах комиссын үйл ажиллагааг Хотын стандарт, хяналтын газраас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламжийн Их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулсан талаарх аравдугаар сарын үйл ажиллагааны тайлан мэдээнээс үзвэл батлагдсан хуваарийн дагуу 205 удаагийн комиссын үйл ажиллагааг зохион байгуулж 4 амьдрах орчин сайжруулах тохижилтын ажил, 9 шугам сүлжээний ажил, 29 гадна тохижилтын ажлыг бүрэн хүлээн авсан байна.

Улирлын чанартай дуусгах шаардлагатай засвар,тохижилт, шинэчлэлийн ажлуудыг хүлээн авах комиссын гишүүд 16 байгууллагын төлөөллийн санал, дүгнэлтээр 36 ажлыг хүлээн авч, 11 ажлыг хойшлуулах шийдвэр гарган ажилласан бөгөөд нийт 48 байршилд, үүнээс он дамнасан 22 барилга байгууламжийн их засвар, шинэчлэлт, тохижилтын ажлыг ашиглалтад хүлээн авч комиссын гишүүдийн дүгнэлтээр баталгаажуулан мэргэжлийн чиглэлийн дагуу холбогдох санал дүгнэлт, үүрэг даалгаварын дагуу биелэлтийг дахин хянаж ажиллаж байна.

Тухайлбал Баянгол дүүргийн 1 болон 26 дугаар хороодод, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 4 болон 7 дугаар хороодод, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороодод 3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг 8 байршилд хийж гүйцэтгэснийг ашиглалтад оруулав.