Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

“ХОГОО АНГИЛДАГ ХОТЫН ИРГЭН” өдөрлөг боллоо

2023-10-17

Хотын стандарт, хяналтын газар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Ерөнхий боловсролын “Уудам Монгол” сургуультай хамтран UCS 1701А:2022 Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент хотын стандартыг нэвтрүүлэх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт тус сургуулийн 1-ээс 4 дүгээр ангийн сурагчид хамрагдаж, хог хэрхэн үүсдэг болон түүнийг зөв ангилан ялгахад ашиглах хотын стандартын талаар суралцаж, дадлагаар мэдлэгээ бататгалаа.

Хотын иргэд бид хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар орчны бохирдлыг бууруулан дахин боловсруулж эдийн засгаа дэмжихэд хувь нэмрээ оруулна.