Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хашаа, хайсанд тавих хотын стандарт

2023-10-13

Хотын батлагдсан стандартын шаардлагыг мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлсэн тухай тайлан мэдээллээс авч үзвэл аравдугаар сарын эхний байдлаар:

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/394 дүгээр захирамжийн дагуу энэ онд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын зөрчлийг арилгуулах, хууль, журам, стандартыг мөрдүүлэх талаарх байршлын судалгаа жагсаалт батлагдан гарсан. Үүнд:

Баянгол дүүрэгт 38, Баянзүрх дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 4 байршил байна.

Үүний дагуу хийгдэх ажлын хүрээнд Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллээр нийт 42 байршилд очиж нөхцөл байдалтай танилцан хашаа, хайсны шалгалтыг хийлээ.

Захирамжинд заасан ажлын хүрээнд шалган үзэхэд нийслэлийн тус 3 дүүрэгт стандартын шаардлага хангуулсан байршил 30, стандартын шаардлага хангуулах шаардлагатай 16 байршил байна. Үүнээс дүүрэг тус бүрээр авч үзвэл Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангуулсан 27 байршил, стандартын шаардлага хангуулах шаардлагатай 11 байршил, Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангуулах 4 байршил, Сүхбаатар дүүрэгт стандартын шаардлага хангуулсан 3 байршил, стандартын шаардлага хангуулах шаардлагатай 1 байршил тус тус байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “UCS 1410B : 2022 Хашаа, хайс хашлагад тавих ерөнхий шаардлага” хотынн стандартыг газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мөрдөж ажиллах зөвлөмж хүргүүлж, орчны аюулгүй байдлыг хангах, талаар үүрэг чиглэл өгсөн бөгөөд цаашид хэрэгжүүлсэн талаар дахин шалган мэдээлнэ.