Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Авто зам, гүүрэн байгууламжийн хяналт хийлээ

2023-10-11

Зам, Тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ -наас баталсан удирдамжтай холбоотойгоор Хотын стандарт, хяналтын газрын /ХСХГ/ даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжын дагуу авто зам, явган зам, гүүрэн байгууламжуудыг хамруулсан хамтарсан шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр хийж дууслаа.

Шалгалтыг ЗТХЯ-ны Авто замын хяналтын Улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-од, Авто замын хяналтын Улсын ахлах байцаагч Ц.Дөлбадрах болон ХСХГ-ын Авто замын хяналтын Улсын ахлах байцаагч Д.Дуламрагчаа, Авто замын хяналтын Улсын ахлах байцаагч В.Мягмар, Авто замын хяналтын Улсын байцаагч И.Ариунболд, Нийслэлийн Замын, Хөгжлийн газрын хяналтын инженер Б.Жаргалдүүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр дараах байршлуудад хэрэгжүүллээ. Үүнд:

1. Туул гол дээрх 391.55 урт/метр, 36.2 урт,метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил /Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх төмөр бетонон хоёр гүүр/
2. Дунд гол дээрх 54.8 урт/метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил
3. БЗД, Улиастайн гол дээрх 97 урт/метр төмөр бетон хос гүүр
4. Зайсангийн 225 урт/метр төмөр бетонон гүүрийн барилга угсралт
5. Толгойтын авто замыг ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж

Төрийн хянан шалгах хуулийн дагуу илэрсэн зөрчилд Авто замын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, норм дүрэм стандартын дагуу хэрэгжилтийг ханган ажиллах талаар тодорхой заасан Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ. Тухайлбал,

1. Толгойтын авто замыг ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлолын 3.2 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гүйцэтгэгч “Монгол зам групп” ХХК-д
2. Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто замын 391.55 у/м гүүрийн барилга угсралтын ажлыг шалгаж, гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК -д өглөө. Албан шаардлагын дагуу үүрэг даалгаврын биелэлтийг аравдугаар сарын 25-ны дотор биелүүлсэн байх, тайланг мөн хугацаанд холбогдох төрийн хянан шалгах байгууллагад тайлагнасан байхыг мэдэглээ.

Аравдугаар сарын 10-ны байдлаар Улс, Нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга байгууламжийн их засвар, шинэчлэлт, тохижилтын нийт 42 ажлыг ашиглалтад хүлээн авсан байна. Үүнд: амьдрах орчныг сайжруулсан тохижилт - 4, шугам сүлжээ - 9, гадна тохижилтын ажил – 29 байна.