Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Спортын V наадмын IV дүгээр бүсийн тэмцээнийг ажилттай зохион байгууллаа

2023-10-05

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Спортын V наадмын IV дүгээр бүсийн 2023 оны “АВАРГА” шалгаруулах, шилжин явах цомын тэмцээнийг Хотын стандарт, хяналтын газар 2023/09/30 - 10/01 өдрүүдэд Алдар спорт хороонд зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Б.Найрамдал даргатай хамт олон ажилласан юм.

Энэ удаагийн тэмцээнд 4 спортын төрөл, 15 нийслэлийн байгууллагын 200 албан хаагчид, хөгжөөн дэмжигчид мэргэжлийн дасгалжуулагч, шүүгч нар оролцож, өргөн хүрээтэй болж өндөрлөлөө.

Тэмцээний шагналт байрууд:

ДАРТС:
Тэргүүн байр - НХААГ
Дэд байр - НХХААГ
Гутгаар байр - НБОГ

АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ:
Тэргүүн байр - НХААГ
Дэд байр - НЗХГ
Гутгаар байр - НБОГ

САГСАНБӨМБӨГ:
Эмэгтэй
Тэргүүн байр - НШШГГ
Дэд байр - НОСБГ/НСУГ
Гутгаар байр - НХХААГ

Эрэгтэй
Тэргүүн байр - НХААГ
Дэд байр - ХСХГ
Гутгаар байр - НЗХГ

ГАРБӨМБӨГ:
Эмэгтэй
Тэргүүн байр - НЦХМТГ
Дэд байр - ХСХГ
Гутгаар байр - НШШГГ

Эрэгтэй
Тэргүүн байр - НХААГ
Дэд байр - НШШГГ
Гутгаар байр - НБОГ

Зохион байгуулах комиссоос шилжин явах “ЦОМ” -ыг багийн нийт дүнгээр “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар” /НХААГ/ хүндэтгэлтэй гардуулан өглөө.