Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2023-09-26

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах, хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх санал солилцох, хотын батлагдсан стандартыг танилцуулах, сурталчлах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын зургааны өдрөөс 14-ний хооронд 6 өдрийн турш ажлын уулзалт зохион байгууллаа.

Ажлын уулзалтад цахимаар Сүхбаатар, Баянзүрх, Баянгол гурван дүүргийн 91 хороодын Засаг дарга нар, Чингэлтэй, Налайх хоёр дүүрэг, 9 хороодын Засаг дарга нар танхимаар оролцлоо. Тодруулбал, НЗД-ийн захирамжийн дагуу байгуулагдсан дэд ажлын хэсгийн 203 албан хаагч хамрагдахаас 158 оролцож, хороодын 100 Засаг дарга нар нийт 258 албан хаагчдын ирц 77.8 %-тай хамрагдлаа.

Уулзалт, арга хэмжээ тус бүрт Хотын стандарт, хяналтын газрын үйл ажиллагааны чиг үүрэг болон хяналт шалгалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч тайлбар танилцуулга хийлээ. Тус үйл ажиллагааны үр дүнд иргэдээс хандсан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанар сайжирсан байна. Тухайлбал энэ сарын 01 -ний өдрөөс 14 -ний хооронд өргөдөл, гомдлын мэдээлэл нийт 225 бүртгэгдсэн бол 21-ний өдрийн байдлаар чиг үүргийн дагуу 102 бүртгэгдэж 45.3%-иар төөрөгдөл буурсан. Үүнээс үзэхэд нутгийн захиргааны байгууллагуудаар дамжин чиг үүрэгт хамааралгүй өргөдөл, гомдлын мэдээллийн хуваарилалт сайжирч, хугацаа алдагдах байдал буурчээ.