Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны стандартын төсөл боловсруулах урилга

2023-08-17

"Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны стандартын төсөл боловсруулах” ажилд мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвлөх ААНБ, иргэдээс үнийн санал авч байна.

Энэхүү ажлыг гүйцэтгэх сонирхолтой, ажлын даалгаварт тавигдсан шаардлагыг бүрэн хангахуйц зөвлөхүүд үнийн саналаа 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагаас өмнө Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор, 5 давхар, 503 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Ажлын даалгаврыг энэхүү холбоосоор үзнэ үү.