Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2023-08-11

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын тоог авч үзвэл энэ оны эхнээс наймдугаар сарын 08 -ны өдрийн байдлаар чиг үүргийн дагуу нийт 1044 ирсэн байна. Үүнээс хуулийн хугацаандаа шийдвэрлэсэн 901, гомдол мэдээллийн мөрөөр шалгаж байгаа 130, хуульд заасан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн боловч шийдвэрлэсэн 13 байгаа тухай мэдээлэл системд бүртгэгдсэн байна.

Тухайн мэдээллийг шийдвэрлэхдээ байгууллагын чиг үүргийн хүрээнд шалтгаан тодорхойлж нөхцөл байдлыг бүх талаас нь нягтлан судалж хууль зүйн үндэслэлтэй, бүрэн барагдуулахад чиглэдэг. Цаашид Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгод анхааран ажиллаж байна.

Өргөдөл гомдлын агуулгаар тодруулбал “Барилга байгууламжийн аюулгүй байдал алдагдсан тухай, орон сууц тэдгээрийн орчны стандарт шаардлага мөрдөхгүй байгаа талаар мөн түүнчлэн гадна явган замын талбайн эрүүл аюулгүй байх нөхцлийг алдагдуулж байгаа талаар гомдлын мэдээлэл зонхилох хувийг эзэлж байна.

Үүнтэй холбоотойгоор Хотын стандарт, хяналтын газрын голлох үүрэг гүйцэтгэж байгаа 3 хэлтэс бий, түүний нэгдүгээрт “Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэс” -т наймдугаар сарын 8 -ны байдлаар нийт 629 өргөдөл гомдлын мэдээллийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин хүлээн авч, үүнээс мэдээллийн мөрөөр судлаж байгаа 83, тухайн гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн 511, хуульд заасан хугацаа хэтэрсэн боловч шийдвэрлэсэн 35 байна.

Нийслэлийн Засаг даргаас 2023 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Хотын стандарт, хяналтын газрын Улсын /ахлах/ байцаагчийн гаргасан “Хотын стандартыг мөрдүүлэх тухай” зөвлөмжийг иргэд аж ахуйн нэгжүүдэд хүргүүлдэг. Тус зөвлөмжид дурьдснаар “Барилга баригдах ажлын явцад орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, барилгын хог хаягдлын менежмент хотын стандартыг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн зорчих хэсгийн зам талбайн стандартын шаардлагыг биелүүлэн ажиллахыг тусгасан байдаг.