Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хяналт шалгалт хийлээ

2023-08-11

Нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамжийн дагуу барилгын суурийн нүх ухаад удаан хугацаагаар орхигдуулсан байршлын судалгаа дүүрэг бүрт гарсан.

Тухайлбал Хан-Уул дүүрэгт 27-н байршил дээр хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтыг Нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ХУД, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг Нийслэлийн Төр захиргааны хяналтын байгууллагууд хамтран ажиллалаа.

Тус шалгалтаар илэрсэн зөрчилд Хотын стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэн ажиллах тухай зааварчилгаа ном гарын авлагыг 10 аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/ -д, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгасан “Улсын байцаагчийн мэдэгдэл” -ийг 11 ААНБ -д хүргүүллээ.

Бусад 6 обьект дээр эзэн, эзэмшигч нар нь холбогдоогүй бөгөөд тухайн байршил дээрээ ирээгүй тул холбогдох Төрийн байгууллага нь арга хэмжээ авахаар боллоо. Улаанбаатарын өнгө төрхийг гутааж байгаа, Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа байршлуудыг тодорхойлон арга хэмжээ авч ухсан нүхийг битүүлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллана.