Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Магистрал шугамын засварын дараа орчны тохижилтод стандарт, норм дүрмийг хангуулахаар ажиллаж байна

2023-07-28

Хотын стандарт, хяналтын газраас шинээр хийгдэж байгаа болон засвартай байгаа магистрал шугамын дагуу хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний яамны захиалгаар “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр” -ийн хүрээнд хийгдэж буй ажлын явцад стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа дээр Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн эрчим хүчний дулааны хяналтын Улсын ахлах байцаагч Б.Золжаргал, эрчим хүчний дулааны хяналтын Улсын байцаагч Т.Мөнхжаргал, авто замын хяналтын Улсын ахлах байцаагч В.Мягмар, Тээврийн хяналтын Улсын байцаагч У.Энхтөр; Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналт, ус хангамж ариутгах татуургын Улсын байцаагч Б.Тэмүүлэн нар чиг үүргийн дагуу төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус ажил нь Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгино-Хайрхан зэрэг зургаан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4,8 км урттай 6 магистраль шугамыг өргөтгөн түнель болгон шинэчлэх8 засварлах ажил хийгдэж байгаа юм. Одоогийн байдлаар төслийн үндсэн гүйцэтгэлийн явц график төлөвлөгөөний дагуу 85 хувьтай, тохижилтын ажил эхлээд байгаа.

Магистарл шугамын байгууламжийг булсан хэсэг дээгүүр зөвхөн явган зам, дугуйн зам хийгдэх ёстой үүний дагуу нөхөн сэргээлтийг явган замын стандартын дагуу тохижилтоо хийхийг зөвлөн туслаж ажиллаж байна. Гүйцэтгэгч байгууллагуудад Улсын байцаагчийн аман зөвлөмж өгсөн бөгөөд хууль, эрх зүйн баримт бичгийг албажуулан хүргүүлэхээр ажиллаж байна.