Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна

2023-07-25

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод нийт 25 байршилд төв магистраль 30780 хос.метр шугамыг 19 байгууллага /ААНБ/ солих ажлыг гүйцэтгэж байна.

Дээрхи ажилд Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК -иуд захиалагчийн хяналтыг тавьж, Хотын стандарт, хяналтын газраас төрийн хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд стандарт нормын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Үүнээс шинэчлэн угсарч буй дулааны хангамжийн 5130 хос.метр шугамын ажлыг 5 байршилд хугацаандаа гүйцэтгэж байна.Тодруулвал:

1. Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цэргийн эмнэлгийн урдуур байршилд ЖМДМ ХХК -ний гүйцэтгэж буй Дулаан хангамжийн 12г гол шугам ДХ1280-р цэгээс ДХ1286 цэг хүртэл 2ф500мм голчтой шугамыг 2ф800мм –ийн голчтой болгон 375 хос.м өргөлтгөн шинэчлэх ажил 80% -тай хийгдэж байна.
2. Баянгол дүүргийн 20-р хороо, Дэвшил ХХК-аас Монос уулзвар хүртэлх байршилд МЭЗ ХХК -ний гүйцэтгэж буй 9аб магистраль И3918-р цэгээс ДХ-935 (48-р цэг)-р цэг хүртэлх 2Ф400/500мм -ийн голчтой шугамыг 2Ф700мм -ийн голчтой болгож 1700хос.м өргөтгөн шинэчлэх ажил 60% -тай хийгдэж байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Мах импексээс Чингис Соосэ оюутны байр хүртэлх байршилд Такаанар ХХК, Билгүүн-Од ХХК -ний гүйцэтгэж буй УБДС ТӨХК-ийн 9ж магистраль ДХ994 дүгээр цэгээс ДХ9107 дугаар цэг хуртэл 2Ф250/300мм-ийн голчтой шугамыг 2Ф400мм-ийн голчтой болгож 655.3 хос.м өргөтгөн шинэчлэх ажил 80% -тай явагдаж байна.
4. Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойрогт Хангилцаг ХХК-ний гүйцэтгэж буй Дулааны 4б магистраль, ДХ-408 цэгээс ДХ221 цэг хуртэлх 2Ф250/350мм-ийн голчтой 2.4 км шугамыг 2Ф400 мм болгон өргөтгөж, сувагт оруулан шинэчлэх ажил 80% -тай хийгдэж байна.
5. Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойргийн байршилд Есөн талст оргил ХХК -ний гүйцэтгэж буй Дулааны 4а магистраль , ДХ-408 цэгээс ДХ221 цэг хүртэлх 2Ф250/350мм -ийн голчтой 2.4 км шугамыг 2Ф400мм болгон өргөтгөж сувагт оруулан шинэчлэх ажил 80% -тай хийгдэж байна.

Хяналт шалгалтаар дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК” нь цахилгааны кабель шугамын угсралт хийж байсан ноцтой зөрчил илэрч улсын байцаагчийн мэдэгдэл, мөн “Шугам сүлжээний угсралтын үеийн аюулгүй ажиллагааг хангах тухай” Улсын байцаагчийн зөвлөмжийг 6 ААНБ-уудад хүргүүлээд байна.

Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цэргийн эмнэлгийн урдуур байршилд ЖМДМ ХХК -ний гүйцэтгэж буй байршилд Дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК” нь цахилгааны кабель шугамын угсралт хийж байсан ноцтой зөрчил илэрлээ.