Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Үүрэг даалгавраа биелүүлжээ

2023-07-05

Хотын стандартын талаар Иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд хотын батлагдсан стандартын чиглэлээр сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтын дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчны байдалд хяналт, шалгалтын ажил явуулсан.

Төрийн хянан, шалгах байгууллага болон 9 дүүргийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн, албаны хүмүүстэй хамтарсан хяналт шалгалтын явцад гадна орчин болон дотоод зохион байгуулалтын нөхцөл байдлыг сайжруулах, хотын батлагдсан стандартыг хэрэгжүүлэх зорилготойгоор нөхцөл байдал дээр нь арга зүйн зөвлөгөө өгч, эрүүл, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэ, хотын стандартын шаардлагыг хэрэгжүүлэх тал дээр зөвлөн туслах ажил хэрэгжүүллээ.

Тухайлбал Баянзүрх, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний нийт 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг шалгалтад хамруулсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засаж сайжруулах талаар заавар өгч холбогдох Хотын стандартад хэрхэн нийцүүлэн хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх талаар арга зүйгээр ханган зөвлөгөө өгч ажилласан байна.

2023 оны 05 дугаар сарын 10 -ний өдрийн байдлаар Төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хэд хэдэн байгууллага цаг хугацаанд нь биелүүлж стандартын шаардлагыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Тухайлбал “Монгол Шилтгээн” ХК болон “Цэцэг” зочид буудлын гадна болон доторх зохион байгуулалтад гарсан зөрчил дээр засаж сайжруулах үүрэг өгсөний дагуу цаг хугацаанд нь хэрэгжилтийг хангасан тул онцлон дурьдаж байна.