Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартыг хэрэгжүүлэх сургалтыг зохион байгуулж байна

2023-07-04

Хотын стандартын талаар Иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах ажлын хүрээнд хотын батлагдсан стандартын чиглэлээр сургалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй Худалдаа, Үйлчилгээний байгууллага тэдгээрийн гадна орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд холбогдох хотын стандартын сургалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2023 оны 06 дугаар сарын 30 байдлаар Нийслэлийн 9 дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нийт 1200 гаруй төлөөлөлийг хамруулсан байна. Сургалтыг дараах агуулгаар зохион байгуулж байна. Үүнд:

1. Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны ерөнхий шаардлага
2. Худалдаа, үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага
3. Амралтын газар, жуулчны баазын гадна болон дотор орчны тохижилт, зохион байгуулалтад тавих ерөнхий шаардлага
4. Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент

Сургалтаар дамжуулан цаашид худалдаа, үйлчилгээний газарт хотын стандартыг бүх шатандаа хэрэгжүүлэх, заавал дагаж мөрдөнө гэдэгт анхаарлаа хандуулах, дагаж мөрдөх шаардлагатай байгаа юм.