Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

MACE MONGOLIA-2023 ULAANBAATAR зохион байгуулагдлаа

2023-06-28

2023-06-22: Энэ жилийн олон улсын техникийн уулзалт, арга хэмжээнд Хотын стандарт, хяналтын газрын Барилгын ашиглалт бүртгэлийн хэлтэс болон, Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Улсын байцаагч нар оролцлоо.

“Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ” -аас зохион байгуулж буй “Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх ба хүчитгэх” олон улсын техникийн семинар:
- ”Япон дахь барилга байгууламжийг бэхжүүлэх, түүнийг Монголд хэрэглэх”
- ”Өрөгт ханыг модон ханаар хүчитгэх аргын нөлөө”
- ”Тайван дахь одоо байгаа барилгуудын газар хөдлөлтийн үнэлгээ ба хүчитгэлийн өнөөгийн технологи”
- ”Хурдны зам, гүүрийн байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийг сайжруулах арга технологи”
- ”Монгол орон дахь газар хөдлөлтийн идэвхтэй бүс, газрын хагарал болон газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ”
- ”Дотоод урьдчилсан хүчитгэлтэй төмөр бетон дам нурууны цуцалтын туршилт ба төгсгөлөг элементийн анализ” тус тус сэдвийн хүрээнд боллоо.

2023-06-22: Энэ өдөр “Барилгын салбарын ил тод байдал: Авлигаас сэргийлэх нь. Олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо. Барилгын инженерийн ил тод байдал - Авилгын эсрэг олон улсын жишээ арга, туршлага, судалгааны чиглэлээр өргөн цар хүрээг хамруулсан. өнөөгийн нөхцөлд ач холбогдол бүхий маш хэрэгцээт мэдээлэл солилцож үр дүнтэй 2 өдөр 2 арга хэмжээ өрнөлөө.