Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартуудыг боловсруулж, батлуулах Ажлын хэсэг хуралдлаа

2022-05-11

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой. Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва ахлан ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж Хотын стандарт, хяналтын газраас 2020-2021 онд судлан боловсруулсан хотын стандартын 97 төрлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ.