Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Эмнэлгийн хүчилтөрөгчийн хийн баллонд анхаарал хандуулна

2023-06-16

Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын байгууллагын барилгад өргөтгөл засварын ажил ихээхэн хийгдэж байгаа ч эмнэлгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн нэгдсэн системийг орхигдуулж байна.

Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа эмнэлгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийн чанар харилцан адилгүй байна. Тийм учраас болзошгүй эрсдэл, аюул ослоос урьдчилан сэргийлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх талаар хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй биелүүлэх шаардлага урган гарч ирж байна.

Иймд Хотын стандарт, хяналтын газраас “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” -ийг танилцуулах танхимийн сургалтыг энэ сарын 14 -ний өдөр Гранд мед эмнэлэгтэй хамтран 24 байгууллагын эмнэлгийн техникийн ажилтнуудад зориулан зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь эмнэлгийн салбарын байгууллагуудын хүчилтөрөгчийн хийн хангамж тусгай хэрэгсэлийн хэрэглээ, ашиглалтын явцад анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Үүнд:

- Баллонт тоног төхөөрөмжийг хүлээн авах, шилжүүлэх ажиллагаанд анхаарах асуудал
- Даралтат савны бүрэн бүтэн байдал
- Баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт
- Аюулгүй ажиллагааг хангуулах
- Хүчилтөрөгчийн хийн хангамжийн тоног төхөөрөмжийн ажиллагаа

Холбогдох дүрмийн мэдээллийг доорхи линкээр авна уу

ЛИНК: "https://shorturl.at/hENY8"

Дүрмийн дагуу “Даралтат сав, түүний хэсгүүдийн /үүнд сэлбэг хэрэгсэл ч хамаарна/ зураг төсөл болон мөн тэдгээрийн угсралт, шинэчлэлтийн зураг төслийг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ёстой” юм.