Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилга болон дэд бүтцийн чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил хийгдлээ

2023-06-12

Барилга, дэд бүтцийн асуудлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу ажил зохион байгуулдаг. Хотын стандарт, хяналтын газарт хаяглан ирсэн 149 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтын хүрээнд иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу нийт 9 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага - 62, дүгнэлт - 27, зөвлөмж - 11 судлан гаргаж мөн хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

Тавдугаар сарын 31- ний байдлаар өргөдөл, гомдлын тоо нийт – 618 ирснээс хугацаандаа шийдвэрлэсэн – 472, судлагдаж байгаа - 140, хугацаа хэтэрсэн зөрчил тооцох – 6 байна.