Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулж байна

2023-06-12

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг хуваарийн дагуу тасралтгүй зохион байгуулж байна. Төрийн үйлчилгээний service.emongolia.mn цахим системээр бүртгэгдсэн барилга байгууламж ашиглалтад оруулах комисс ажиллуулах 102 хүсэлт бүртгэгдсэн. Үүнээс баримт бичгийн бүрдэл, барилгын ажлын гүйцэтгэл дутуу тул шалтгааныг дурдаж 34 хүсэлтийг татгалзаж, 68 хүсэлтийг комиссын хуваарьт орууллаа.

Нийслэлийн хэмжээнд баригдаж дууссан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 5 удаагийн хуваарь батлагдаж нийт 79 байршилд, барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах 3 удаагийн хуваарьт 21 байршилд тус тус комиссын бүрэлдэхүүн ажиллаа. Үүнээс 05 дугаар сарын 26 - ний өдрийн байдлаар барилга байгууламж - 12, эрчим хүчний барилга байгууламж - 26, их засвар шинэчлэлтэд - 11, тохижилтын ажлыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус баталгаажуулан ажилласан байна.