Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хүүхдийн тоглоомын талбайг стандарт шаардлагад нийцүүлэхээр ажиллаж байна

2023-06-12

Хотын стандарт, хяналтын газрын даргын баталсан “Стандартын шаардлага хангахгүй эрсдэлтэй хүүхдийн тоглоомын талбайд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын ажлын явц, үр дүнгийн талаар эрсдэлийг үнэлэн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор 33 Улсын /ахлах/ байцаагчийн шалгалтын үр дүнд 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон болон гэр хорооллын гудамжинд байрлах хүүхдийн тоглоомын талбайн өнөөгийн байдал дээр хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Энэ хугацаанд 474 тоглоомын талбайд судалгаа хийснээс онцлон 380 хүүхдийн тоглоомын талбайг хамруулан шалгаж Улсын /ахлах/ байцаагчийн эрхийн дагуу орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмжийг газар дээр нь ажиллаж заавар зөвлөгөө өгөн ажиллаа. Шалгалтын дүнг 2023 оны зургаа дугаар сарын 15- ний өдрийн дотор нэгтгэж, тус Газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна.