Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Барилга, хот байгуулалтын яамтай хамтарсан шалгалт хийлээ

2023-06-12

Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу дараах 4 хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаа. Үүнд:

- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилгын явц, чанар, гүйцэтгэлд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар сургуулийн барилга - 10, цэцэрлэгийн барилга - 11, спорт заал, үзвэр үйлчилгээний барилга - 7 нийт 28 объект -ийг хамруулан холбогдох зөвлөмжийг хүргүүлэн бүртгэл судалгааг хийн ажиллаж байна.

- Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж буй орон сууц, иргэний барилга байгууламж, тэдгээрт инженерийн шугам сүлжээ, өргөх тээвэрлэх байгууламжийн ашиглалт, эдэлгээ -ний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эхлүүлсэн. Тус хамтарсан ажлын хүрээнд 9 дүүргийн Засаг дарга нарт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Судалгаа ирүүлж, хамтран ажиллах тухай” албан санал илгээж, суурь судалгааг Барилгын стандарт, хяналтын хэлтэст нэгтгэх ажил 50 хувьтай явж байна.
Суурь судалгаа авснаар барилга, барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, газар хөдлөлт, өргөх байгууламж, барилга байгууламжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого боловсруулах, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж хэвшүүлэх зорилготой юм.

- Барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, тухайн материалаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй материал болох нь тогтоогдсон тул 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаан татуулах тухай Улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж байна. Хяналт шалгалтын явцад тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад Улсын байцаагчийн 8 албан шаардлага хүргүүлж, “Барилгын материал үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөлгүй /ТЗ/, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулсан зэрэг 7 байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байна.

- Нийслэлийн хэмжээнд байрлах шинээр баригдсан болон ашиглагдаж буй үерийн далан сувгийн судалгааны мэдээллийг албажуулахаар ажиллаж байна. Ирүүлсэн судалгаанд үндэслэн хяналт шалгалтыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна.