Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хотын стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна

2023-06-12

Нийслэлийн Засаг даргын “Хууль, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах” A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартын тогтолцоо, ач холбогдол, үр нөлөөг танилцуулах, дагаж мөрдүүлэх чиглэлээр сургалт арга зүйгээр хангах, хяналт шалгалт хийх, зөвлөн туслах, улсын байцаагчийн мэдэгдэл, шаардлага хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 580 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг стандартын сэдэвчилсэн сургалтад хамруулсан байна. Мөн Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалт хөгжлийн газар, дүүрэг, хороодын Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг нийт 311 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын ажлыг хийсэн. Хяналт шалгалтаар барилга угсралт, замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага стандартыг хэрэгжилтийг хангаагүй, орчны аюулгүй байдлыг бүрдүүлээгүй нийтлэг зөрчил илэрсэн тул барилгын чанарыг сайжруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөмж - 5, албан мэдэгдэл -147-г хүргүүлэн хугацаатай үүрэг өглөө.