Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж байна

2023-05-04

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Үүнд:
1. Хамтран ажиллах талаар уулзалт, хотын стандартын сургалт
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан нийт 126 арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хотын стандарт, хяналтын газар, Газрын даргын А/20 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж нийт 29 албан хаагч дүүрэг тус бүрт хувиарлагдан ажиллаж байна. Захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 03 – ны өдрийн хооронд тус Газрын дарга С.Төмөрдулам аар ахлуулан нийслэлийн дүүргүүдэд арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна. Уулзалтын дагуу тухайн дүүрэг тус бүрт дүүргийн орлогч даргаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулан хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан ажилаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 565 гаруй удирдах албан тушаалтныг хамруулсан хотын стандартын танилцуулга сургалтыг хамтран зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Улаанбаатар хотоо цэвэр, үзэмжтэй байлгах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, хийж бүтээх нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах, хийж хэрэгжүүлэх ажил жилийн турш идэвхитэй өрнөнө.

2. Хяналт, шалгалт
Тус захирамжийн дагуу Барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах, хууль, норм дүрэм, стандартыг мөрдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, мэдэгдлийг дараах 5 чиглэлээр нийт 305 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн ажиллав. Үүнд:
- Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй ААНБ-87
- Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй ААНБ-92
- Өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн ААНБ-76
- Барилгын материал үйлдвэрлэгч ААНБ-38
- Шингэрүүлсэн шатдаг хий буюу газ худалдаалагч болон орон сууцны нэгдүгээр давхарт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААНБ-12