Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Сайжруулсан шахмал түлш хадгалалтын талаарх зөвлөмж

2022-10-26

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах зуух, пийшингийн зөв зохистой хэрэглээ, аюулгүй байдал, сайжруулсан шахмал түлшний галлагаа болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ.
Иргэд та бүхэн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дараах зөвлөмжийн дагуу сайжруулсан шахмал түлшийг хадгалж, аюулгүй байдлаа хангахыг ЗӨВЛӨЖ байна.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХАДГАЛАЛТ
1. Агааржуулалт сайтай, усанд норохгүй, чийг авахгүй нөхцөлд хадгалах;
2. Хурдан шатах, тэсрэх дэлбэрэх /хий, шингэн/ зүйлтэй ойр байлгаж хадгалахыг хориглоно.
3. Түлшний овоолго 1.5м-ээс өндөргүй, өргөн 5м-ээс илүүгүй байх шаардлагатай.