Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

2022-10-19

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 21.3-д “Нийслэл Улаанбаатар хот стандарттай байж болно” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 9 бүлэг, 38 хотын стандартыг баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын А/851 дүгээр захирамж гарч хотын стандартыг иргэд олон нийтэд таниулан сурталчлах чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх 25 арга хэмжээг баталсан. Захирамжийн хэрэгжилтийг 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлын хуралд танилцууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажил арга хэмжээг нутгийн захиргааны 21 байгууллагатай хамтран хэрэгжүүлж, биелэлт 87 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хотын стандартын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэгдсэн дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

1. Нийслэлийн хэмжээнд хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах. Зөвлөгөөнд төр хувийн хэвшлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулна.
2. Төсөл арга хэмжээг төлөвлөхдөө хотын стандартын хэм хэмжээг баримтлах
3. Хотын стандартыг мөрдүүлэх талаар хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтэд тусгах