Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Яндан зуухны цэвэрлэгээний зөвлөмж

2022-10-14

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах зуух, пийшингийн зөв зохистой хэрэглээ, аюулгүй байдал, сайжруулсан шахмал түлшний галлагаа болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг цувралаар хүргэж байна.

Иргэд та бүхэн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дараах зөвлөмжийн дагуу зуух, яндангийн цэвэрлэгээг зөв хийж, аюулгүй байдлаа хангахыг ЗӨВЛӨЖ байна.

Зуухны цэвэрлэгээ:
1.Зуухыг галлах бүрд үнсний савыг цэвэрлэх шаардлагатай.
2.Түлшний шаталтын явцад агаар өгөлтийг сайжруулахын тулд өдөрт нэгээс доошгүй удаа үнсний савыг цэвэрлэнэ.
3.Ул ширэмний зай, завсар зуухны доод ханыг тогтмол цэвэрлэнэ.
4.Нээлхий болон бөглөөг нээхэд хялбар сойз болон үлдэгдлийг хусах, хамах хэрэгслийг ашиглан утааны хийн талаас бүх гадаргууг шалгаж цэвэрлэнэ.

Яндангийн цэвэрлэгээ:
1. Хатуу түлш хэрэглэж байгаа тохиолдолд 2 сард нэг удаа, шингэн болон хийн түлш хэрэглэдэг бол 3 сард нэг удаа яндангийн цэвэрлэгээг тогтмол хийх;
2. Янданд ус, бороо, цас болон гадны биет орохоос хамгаалсан малгай хийнэ.