Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Хоёрдугаар ээлжийн хотын стандартыг батлуулах ажлын хэсэг хуралдлаа

2022-10-13

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэл хотод мөрдүүлэх эхний ээлжийн 9 бүлгийн 38-н хотын стандартыг хэлэлцэн баталсан.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1305 дугаар захирамжаар хоёрдугаар ээлжийн хотын стандартыг батлуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлан ажиллахаар болсон. Ажлын хэсэг нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 12 бүлгийн 29 стандартыг батлуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Төлөвлөгөө ёсоор 2022 онд багтаан хоёрдугаар ээлжний хотын стандартыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар шийдвэрлэв. Хотын стандартын төслүүдийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүдэд танилцуулж хэлэлцүүлэг байгуулахаар боллоо.