Мэдээ, мэдээлэл

Хотын стандарт, хяналтын газар

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх зуухны суурилуулалтын талаарх зөвлөмж

2022-09-21

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд монгол гэр болон түүнтэй адилтгах сууцанд ашиглах зуух, пийшингийн зөв зохистой хэрэглээ, аюулгүй байдал, сайжруулсан шахмал түлшний галлагаа болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг цувралаар хүргэж байна.

Иргэд та бүхэн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дараах зааврын дагуу зуух пийшингээ зөв суурилуулсан эсэхээ шалгаж, аюулгүй байдлаа хангахыг ЗӨВЛӨЖ байна.

Зуух, пийшингийн суурилуулалт:
 • Зуух пийшинг тэгш хөдөлгөөнгүй хэсэгт галд тэсвэртэй үл шатах материал дээр байршуулна.
 • Ханан пийшингийн зуух холбох хэсэг нь яндангийн таталтад сөрөг нөлөөлөхөөргүй утаа чөлөөтэй урсаж байх нөхцөлийг хангасан эргэлт булан тохой багатай байна.
 • Бүх гадаргуу нь жигд ялангуяа доод хэсэг болон сүүлийн худгууд нь аль болох сайн халж хоногийн бүх хугацаанд буюу дараагийн галлагаа хүртэл сууцны халаалтыг жигд барьж байх ёстой.

Цаашид дараах зөвлөмжийг цувралаар хүргэнэ. Үүнд:
1.Сайжруулсан зуух, уламжлалт зуух болон ханан пийшингийн зуухны галлагаанд тавигдах шаардлага;
2.Яндан суурилуулалт, яндан зуухны холболт, яндангийн зохистой өндөр;
3.Зуух, яндангийн цэвэрлэгээ;
4.Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
5.Сайжруулсан түлшний хадгалалт, нөөцлөлт.